Бидний тухай
BODI брэнд нь монгол нүүдэлчдийн олон мянган жилийн турш хөгжүүлж ирсэн ахуй соёл, ур ухааныг орчин үеийн материал, технологитой хослуулан амилуулж буй үндэсний брэнд юм. Бид уламжлалт хийц, бэлгэдлийн гүн утгыг хадгалсан тансаг гоёлын гутал, хувцсаар дамжуулан монгол хүний гоо зүй, бахархлыг өнөөгийн амьдралын хэв маягт нийцүүлэн илэрхийлэхийг зорьсон билээ.
Манай бүтээгдэхүүн нь үндэсний гүн утгатай, даруу боловч хүчтэй илэрхийлэлтэй байхаар бүтээгддэг. Хэлбэр, өнгө, деталь бүр нь тэнцвэр, зохирол, дотоод амар амгаланг илтгэхийг зорьдог бөгөөд таны байр суурь, үнэт зүйлийг чимээгүйгээр өгүүлэх болно.