Өнгөрснийг хүндэтгэж, өнөөдөрт зориулан бүтээв.

Collapsible content

Бүтээгдэхүүний тухай

Монголын уламжлалт ээтэн гутлын хийцийг орчин үеийн технологи, чанартай материалтай хослуулан бүтээв.

Уламжлалт хэлбэр, бэлгэдлийг хадгалсан энэхүү гутал нь өдөр тутмын хэрэглээ болон ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд тохиромжтой.

Монгол өв соёлын үнэ цэнийг орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн — BODI Nomad-ын онцгой бүтээл.

Материал

Ээтэн гутал бүрийг чанартай материал, нямбай хийцээр бүтээдэг. 

Гадар арьс — 100% цэвэр үхрийн арьс

Доторлогоо — Цэвэр арьсан доторлогоо

Хээ, чимэглэл — Даавуун утсаар хатгасан уламжлалт монгол хээ

Ул — Шир болон элэгдэлд тэсвэртэй резинэн хосолсон ул

Хээний бэлгэдэл

Хээний бэлгэдэл

Монгол хээ угалз бүр өөрийн гэсэн утга учир, ерөөл бэлгэдлийг агуулдаг. BODI эдгээр уламжлалт бэлгэдлийг орчин үеийн хийцтэй хослуулан, загвар бүрдээ өв соёлын үнэ цэнийг шингээдэг.

Сайн сайхан, амар амгалан, элбэг дэлбэг, хүч чадал, мөнх оршихуйг бэлгэдсэн хээ угалз нь гоёл чимэглэл төдий бус, Монголын уламжлалт ерөөл бэлгэдлийг илэрхийлдэг.