Skip to product information
1 of 1

BODI Brand

Эрэгтэй гутал

Эрэгтэй гутал

Regular price 899,000 MNT
Regular price Sale price 899,000 MNT
Sale Sold out
size
Quantity

Уламжлалт монгол гутлын хэв маягийг орчин үеийн загвартай хослуулав.

Монгол ээтэн гутал нь байгаль дэлхийгээ хайрлан, хөрс шороог сэндийлэхгүй байхаар бүтээгдсэн бөгөөд ээтэн хоншоор нь өсөх дэвжих, өөдөө тэмүүлэх бэлгэдэлтэй.

Гутлын хээ бүрийг танд зориулан урт удаан, эв нэгдэл, элбэг дэлбэг, буян хишиг, аз хийморь, мөнх оршихуйг бэлгэдэн урлав.

View full details

Collapsible content

Бүтээгдэхүүний тухай

Монголын уламжлалт ээтэн гутлын хийцийг орчин үеийн технологи, чанартай материалтай хослуулан бүтээв.

Уламжлалт хэлбэр, бэлгэдлийг хадгалсан энэхүү гутал нь өдөр тутмын хэрэглээ болон ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд тохиромжтой.

Монгол өв соёлын үнэ цэнийг орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн — BODI Nomad-ын онцгой бүтээл.

Материал

Ээтэн гутал бүрийг чанартай материал, нямбай хийцээр бүтээдэг. 

Гадар арьс — 100% цэвэр үхрийн арьс

Доторлогоо — Цэвэр арьсан доторлогоо

Хээ, чимэглэл — Даавуун утсаар хатгасан уламжлалт монгол хээ

Ул — Шир болон элэгдэлд тэсвэртэй резинэн хосолсон ул

Хээний бэлгэдэл

Монгол хээ угалз бүр өөрийн гэсэн утга учир, ерөөл бэлгэдлийг агуулдаг. BODI эдгээр уламжлалт бэлгэдлийг орчин үеийн хийцтэй хослуулан, загвар бүрдээ өв соёлын үнэ цэнийг шингээдэг.

Сайн сайхан, амар амгалан, элбэг дэлбэг, хүч чадал, мөнх оршихуйг бэлгэдсэн хээ угалз нь гоёл чимэглэл төдий бус, Монголын уламжлалт ерөөл бэлгэдлийг илэрхийлдэг.