Skip to product information
1 of 1

BODI Brand

Эмэгтэй гутал

Эмэгтэй гутал

Regular price 859,000 MNT
Regular price Sale price 859,000 MNT
Sale Sold out
Shoe size
Quantity

Уламжлалт монгол гутлын хэв маягийг орчин үеийн загвартай хослуулав.

Монгол ээтэн гутал нь байгаль дэлхийгээ хайрлан, хөрс шороог сэндийлэхгүй байхаар бүтээгдсэн бөгөөд ээтэн хоншоор нь өсөх дэвжих, өөдөө тэмүүлэх бэлгэдэлтэй.

Гутлын хээ бүрийг танд зориулан урт удаан, эв нэгдэл, элбэг дэлбэг, буян хишиг, аз хийморь, мөнх оршихуйг бэлгэдэн урлав.

View full details

Collapsible content

Бүтээгдэхүүний тухай

Монголын нүүдэлчдийн олон мянган жилийн турш хэрэглэж, хөгжүүлсэн ээтэн хоншоортой гутал нь ахуй соёл, нүүдлийн амьдралд нийцсэн өвөрмөц хийцтэй соёлын үнэт өв бөгөөд өнөө цагт ч энэхүү уламжлалт агуулгаа алдалгүйгээр орчин үеийн материал, технологитой хослон улам сайжирч, гоёлын болон хүндэтгэлийн хэрэглээнд илүү тохиромжтой хэлбэрээр хөгжсөөр байна. Уламжлалт хийц, соёлын агуулгыг хадгалсан манай ээтэн гутал нь монгол нүүдэлчдийн ахуй ухаан, байгальтайгаа зохицох ёсыг илэрхийлсэн бүтээл юм. Ээтэн хоншоор, урт түрий, бэлгэдлийн утгатай монгол хээ угалз зэрэг уламжлалт хийцийг орчин үеийн материал, технологитой хослуулснаар энэхүү гутал нь соёлын үнэ цэнээ хадгалсан хэвээр, гоёлын хувцастай хослуулан өмсөхөд илүү тохиромжтой, тансаг хэв маяг бүхий бүтээл болсон.

Материал

Бодь брэндийн ээтэн хоншоортой гутал нь үндэсний хийцийг орчин үеийн технологитой хослуулан бүтээсэн гоёлын гутал ба материал, хийцийн хувьд:

Гадар арьс: Сайн чанарын үхрийн арьс
Дотор арьс: Зөөлөн, амьсгалах чадвартай үхрийн арьс
Хээ, чимэглэл: Даавуун утсаар хатгасан уламжлалт монгол хээ
Доод ул: Элэгдэлд тэсвэртэй, уян хатан полимер материал, “Түмэн наст” хээтэй
Дунд ул: Хөнгөн, зөөлөн EVA материал – алхахад тав тухтай
Дээд ул: Уян налархай хийцтэй, уламжлалт хэлбэрийг хадгалсан

Хээний бэлгэдэл

Бодь брэндийн ээтэн гутлын хээ угалз бүр нь монгол түмний эртнээс уламжилсан ерөөл, бэлгэ дэмбэрлийг өөртөө шингээсэн бөгөөд эв нэгдэл, дэлгэрэл, хамгаалах хүч, мөнхийн оршихуйг нэгэн цогц болгон илэрхийлсэн юм. Ягаан, ногоон, цэнхэр, хөх, шар, цагаан өнгийн зохицол нь байгаль дэлхийтэй зохирон амьдрах ухаан, өөдөө тэмүүлэх эрч хүч, тэнгэрийн ивээл, буян хишиг, ариун сайн бүхнийг уран нарийн илтгэнэ. Ийнхүү уламжлалын гүн утгыг орчин үеийн гоо зүйтэй хослуулсан манай ээтэн гутал нь таны алхам бүрт хувь хүний үнэ цэнэ, үндэсний бахархлыг тансаг хэлбэрээр илтгэх болно.

Мөнх тэгш хээ-эв нэгдэл, зохирол, мөнхийн оршихуй.

Гүлдэн хээ-өсөлт, дэлгэрэл, сайн сайхны эхлэл.

Эвэр хээ-сүр хүч, бат бэх, хамгаалах ивээл.

Түмэн наст хээ-урт удаан, өөдрөг зам мөр, тасралтгүй хөгжил.

Долгио / Үүлэн хээ-амьд хөдөлгөөн, өөдөө тэмүүлэх эрч, тэнгэрлэг энерги.